“ИХ ХОТЫН БАЯР-2016” БРЭНД, ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН ШАЛГАРУУЛАХ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

      Дархан хот байгуулагдсаны 55 жилийн ойн баярыг тохиолдуулан “Их хотын баяр-2016” үзэсгэлэн худалдаа, Аймгийн брэнд, шилдэг бүтээгдэхүүний шалгаруулалт 09-р сарын 23-25-ны өдрүүдэд Спортын төв ордонд зохион байгуулагдлаа. Стандарт, Хэмжилзүйн Хэлтэс нь Аймгийн Засаг даргын тамгын газар, Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран 17 дахь жилдээ зохион явуулж байгаа энэхүү үзэсгэлэн худалдаанд Улаанбаатар, Хэнтий, Эрдэнэт, Архангай зэрэг аймгуудийн 50 орчим бизнес эрхлэгчид оролцож бараа бүтээгдэхүүний өргөн сонголттойгоор Дарханчуудад сугалаатай, хямдралтай үнээр борлуулдагаараа ач холбогдолтой.

    Үзэсгэлэнгийн үеэр хэрэглэгчдээс “Аймгийн брэнд бүтээгдэхүүн, шилдэг бүтээгдэхүүн-2016” шалгаруулалтын санал асуулгыг явуулж, хэрэглэгчдийн үнэлгээг үндэслэн шилдэгүүдээ тодруулсан юм.

 

 

    Тус шалгаруулалтанд аймгийн “Брэнд бүтээгдэхүүн”-ээр “Мах сервис” ХХК-ийн “Гүзээний ороомог”, хүнсний салбарын шилдэг бүтээгдэхүүнээр “Ариун эх цацал” ХХК-ийн “Цөцгийтэй тараг”, аж үйлдвэрийн салбарын шилдэг бүтээгдэхүүнээр “Таймлейс” ХХК-ийн “Эсгий шаахай” тус тус шалгарч манлайллаа.