ТАРИАЛАН ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ЖИН ХЭМЖҮҮРТ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ БАТАЛГААЖУУЛАЛТ ХИЙЛЭЭ

Засгийн газрын 100 хоногийн төлөвлөгөө, “Хэрэглэгчийн жил”, “Дэлхийн Стандартын Өдөр”-ийг тохиолдуулан жил бүрийн намар зохион байгуулагддаг хүнсний ногооны худалдаанд оролцож байгаа жижиг, дунд бизнес эрхлэгч тариаланчдыг эдийн засгийн хямралтай цаг үед дэмжих зорилгоор Монгол Улсын Шадар сайдын 2015 оны 117 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын 8 дугаарт заасны дагуу 2016 оны 10-р сарын 13-ны өдөр Стандарт, Хэмжилзүйн Хэлтсийн улсын шалгагч нар Дархан хотын хүнсний ногоо худалдаалдаг тариаланчдын жин хэмжүүрт үнэ төлбөргүйгээр улсын баталгаажуулалт хийх ажлыг зохион байгууллаа.

Тус баталгаажуулалтад хуучин хорооллын 20-р байрны хажууд хүнсний ногоо худалдаалдаг иргэд хамрагдав.