Стандартчилал, хэмжилзүйн үйлчилгээ үзүүлэх чадвараараа салбартаа тэргүүлж, аймгийнхаа хөгжил дэвшилд дэмжлэг үзүүлэгч байгууллага байна.
МОНГОЛ УЛСАД АШИГЛАХЫГ ЗӨВШӨӨРСӨН ХЭМЖИХ ХЭРЭГСЛИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЭНДЭЭС ОРЖ ҮЗНЭ ҮҮ.
Монгол улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газрын Бүтээгдэхүүн, тогтолцооны баталгаажуулалтын газар /БТБГ/ нь итгэмжлэгдсэн, мэргэшсэн бөгөөд Шадар сайдын тушаалаар томилогдсон баталгаажуулалтын байгууллага болно. Холбогдох хууль, журам, техникийн зохицуулалтын шаардлага, онцлог шалгуур үзүүлэлт, схемийн дагуу 2019 оноос “Аюулгүйн тэмдэг” олгох тохирлын үнэлгээний баталгаажуулалтыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн дагуу “Аюулгүйн тэмдэг”-г хүн, малын эрүүл мэнд, хүрээлэн буй орчин, улс орны аюулгүй байдал, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж болзошгүй бүтээгдэхүүнд олгохоор хуульчилсан.
“Аюулгүйн тэмдэг” гэж бүтээгдэхүүн нь техникийн зохицуулалтаар тогтоосон шаардлагыг бүрэн хангаж буйг тодорхойлсон тэмдэг, тэмдэглэгээг хэлнэ.
“Аюулгүйн тэмдэг” нь үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдэд бүтээгдэхүүнийхээ гадаад, дотоод зах зээлд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх арга зам төдийгүй ард түмний эрүүл амьдрах аюулгүйн баталгаа юм.
Бүтээгдэхүүн, тогтолцооны баталгаажуулалтын газрын дэргэд төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл бүхий орон тооны бус зөвлөл ажиллан “Аюулгүйн тэмдэг” олгох бүтээгдэхүүнд явуулсан тохирлын үнэлгээний ажлын хэсгийн тайлан, дүгнэлийг хэлэлцэж шийдвэр гаргадаг.
“Аюулгүйн тэмдэг” бүхий бүтээгдэхүүн хэрэглэснээр хэрэглэгчийн сэтгэл ханамж дээшлэн аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэхээс гадна аюулгүй, чанарын баталгаатай хүнс болон бусад бараа бүтээгдэхүүн нь эрүүл аюулгүй амьдралын баталгаа болж өгдөг.
1. Аж ахуй нэгжийн өргөдөл /маягт 2- ийн дагуу / өргөдөлийн маягт
2. Аж ахуй нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаарбаталгаажсан хуулбар
3. Худалдах, худалдан авах гэрээ
4. Бүтээгдэхүүний тоо хэмжээ үнийн дүнгийн мэдүүлэг
5. Бүтээгдэхүүнд сорилт, туршилт хийгдсэн итгэмжлэгдсэн лабораторын шинжилгээ сорилтын дүн
6. Мэргэжлийн байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл /зөвхөн шаардлагатай тохиолдолд/
7. Экспортлогч орны эрх бүхий байгууллагаас олгосонгэрчилгээ
8. Үйлчилгээний төлбөр тушаасан баримтын хувь
1. Иргэн аж ахуй нэгжийн өргөдөл /маягт 1- ийн дагуу /
2. Аж ахуй нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний (иргэн бол иргэний цахим үнэмлэхний) нотариатаар баталгаажсан хуулбар
3. Худалдах, худалдан авах гэрээ
4. Бүтээгдэхүүний тоо хэмжээ үнийн дүнгийн мэдүүлэг
5. Бүтээгдэхүүнд сорилт, туршилт хийгдсэн итгэмжлэгдсэнлабораторын шинжилгээ сорилтын дүн
6. Мэргэжлийн байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөл /зөвхөн шаардлагатай тохиолдолд/
7. Үйлчилгээний төлбөр тушаасан баримтын хувь
Хариуцсан ажилтан: Ахлах мэргэжилтэн, шинжээч Б.Баярбаатар /99124076/