Menu

ЭРХЭМ ЗОРИЛГО

Стандартчилал, хэмжилзүйн үйлчилгээ үзүүлэх чадвараараа салбартаа тэргүүлж, аймгийнхаа хөгжил дэвшилд дэмжлэг үзүүлэгч байгууллага байна.

Мэдээ мэдээлэл

Бүтээгдэхүүний баталгаажуулалтын бүрдүүлэх материал

1.Албан бичгээр хүсэлт гаргана.

2.Байгууллагын танилцуулга

       -үйл ажиллагааны үндсэн чиглэл, онцлог,

       -хүний нөөцийн талаар,

       -үйл ажиллагаа явуулж буй газрын талбайн хэмжээ, харилца хутас, хаяг, байршил,

       -барилга байгууламж, тоног төхөөрөмжүүдийн болон агуулахын зураг-фотогоор, файлаар/,

       -үйлдвэрлэлийн хүчин чадал, жилийн үйлдвэрлэлийн хэмжээ, технологи ажиллагаа

3. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар

4.Бүтээгдэхүүнд сорилт, туршилт хийгдсэн итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээ сорилтын дүн

5.ОБГ-ын галын аюулгүй байдлын дүгнэлтийн хуулбар

6.Бүтээгдэхүүний хаяг, шошгоны загвар

7.Төлбөр

Үйлчилгээнд гэрчилгээ авахад бүрдүүлэх материалын жагсаалт

1.Албан бичгээр хүсэлт гаргана.

2.Байгууллагын танилцуулга

       -үйл ажиллагааны үндсэн чиглэл, онцлог

       -хүний нөөцийн талаар,

       -үйл ажиллагаа явуулж буй газрын талбайн хэмжээ, харилцах утас, хаяг, байршил,

     -барилга байгууламж, тоног төхөөрөмжүүдийн болонагуулахын зураг-фотогоор, файлаар/

3.Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар

4.Ажиллагсдын мэргэжлийн үнэмлэх, эрүүл мэндийн дэвтрийн хуулбар

5.ОБГ-ын галын аюулгүй байдлын дүгнэлтийн хуулбар

6.Төлбөр

Танилцуулга

22489758 1746638728973252 4781092957762973608 n 1

Байгууллагын түүх:

Стандарт хэмжилзүйн хэлтэс нь 1977 онд Улсын Хэмжил Зүйг Удирдах Ерөнхий Газрын харъяа салбар нэртэйгээр анх байгуулагдсан бөгөөд үйл ажиллагаа нь өргөжин тэлсээр 2008 оны Монгол Улсын Засгийн Газрын 67-р тогтоолоор Стандартчилал хэмжилзүйн хэлтэс болон зохион байгуулагдсан.

Дархан-Уул аймгийн СХЗХэлтэс нь СХЗГазрын стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамж, зохицуулалтаар хангагдаж, стандарт, тохирлын үнэлгээ, баталгаажуулалт, хэмжилзүйн нэгдмэл байдлыг хангах орон нутгийн төрийн байгууллага юм.


СХЗХэлтэс нь үйл ажиллагаандаа Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай, Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хууль болон Засгийн газрын 2005 оны 127-р тогтоол, Засгийн газрын 2002 оны 146-р тогтоол, Засгийн газрын 2008 оны 265-р тогтоол, Засгийн газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрүүдэд стандартчилал, чанар, хэмжлийн нэгдмэл байдлыг хангах талаар дэвшүүлсэн бодлого, зорилтыг хэрэгжүүлэх ажлыг үр дүнтэйгээр гүйцэтгэн Чанар баталгаажуулалтын алба, Хэмжилзүйн алба, Мэдээлэл лавлагааны салбар сан гэсэн бүтэцтэй, 17 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.


Үндсэн үйл ажиллагаа, зорилго:
Дархан-Уул аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтэс нь төвийн бүсийн эдийн засаг, нийгмийн амьдралд стандартчилал, хэмжилзүй, баталгаажуулалт, чанарын бодлогоор дэмжлэг үзүүлж, бүтээгдэхүүн ажил үйлчилгээний өрсөлдөх чадварыг дээшлүүлж үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээг дэмжих, хүн амын эрүүл мэнд хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангахад үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж байна.
Аймгийн Стандарт хэмжилзүйн хэлтсийн эрхэм зорилго нь:
Аймгийн эдийн засаг нийгмийн амьдралд стандартчилал, хэмжилзүй, баталгаажуулалт, сорилт чанарын бодлогоор дэмжлэг үзүүлж, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний өрсөлдөх чадварыг дээшлүүлж үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээг дэмжих, хэмжлийн нэгдмэл байдлыг бий болгох, хүн амын эрүүл мэнд хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангахад оршино.
Зорилт:
• Төвийн бүсийн тулгуур төв болох
• Хэрэглэгчдэд зөв, оновчтой сонголт хийхэд нь туслах, хуурамч бүтээгдэхүүнээс хамгаалах шударга өрсөлдөөнийг дэмжих, зах зээлд чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан бүтээгдэхүүн, үйлчилгээгээр хангахад стандартчиллаар дэмжлэг үзүүлэх
• Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлж, өндөр сэтгэгдэлтэй хэрэглэгч, үйлчлүүлэгчийн хувийн жинг нэмэгдүүлэх
• Суралцагч байгууллага болох,
• ISO-9001 бүлэг стандартыг төрийн үйлчилгээний байгууллагад нэвтрүүлэх,
• Үндэсний тохирлын тэмдэгтэй бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлэх гэсэн зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна.

Бүтэц зохион байгуулалт

butets

Хуудас 8 -с 6

Хэрэглэгчийн үнэлгээ

Манай байгууллагын үйл ажиллагааны талаарх таны санал

Тоолуур

370505
Өнөөдөр
Өчигдөр
Энэ 7 хоногт
Өнгөрсөн 7 хоногт
Энэ сард
Өнгөрсөн сард
Нийт хандалт
182
262
651
366113
4046
8535
370505

Таны IP: 35.153.39.7
Серверийн цаг: 2020-11-24 10:00:39

Цаг агаар

 

Видео

   
 

Холбоос

1

2

2

4

5

6

Go to top