Menu

ЭРХЭМ ЗОРИЛГО

Стандартчилал, хэмжилзүйн үйлчилгээ үзүүлэх чадвараараа салбартаа тэргүүлж, аймгийнхаа хөгжил дэвшилд дэмжлэг үзүүлэгч байгууллага байна.

Мэдээ мэдээлэл

ТАРИАЛАН ЭРХЛЭГЧДИЙГ ДЭМЖИХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХҮРЭЭНД ЖИН ХЭМЖҮҮРТ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ БАТАЛГААЖУУЛАЛТ ХИЙЛЭЭ

Засгийн газрын 100 хоногийн төлөвлөгөө, “Хэрэглэгчийн жил”, “Дэлхийн Стандартын Өдөр”-ийг тохиолдуулан жил бүрийн намар зохион байгуулагддаг хүнсний ногооны худалдаанд оролцож байгаа жижиг, дунд бизнес эрхлэгч тариаланчдыг эдийн засгийн хямралтай цаг үед дэмжих зорилгоор Монгол Улсын Шадар сайдын 2015 оны 117 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтын 8 дугаарт заасны дагуу 2016 оны 10-р сарын 13-ны өдөр Стандарт, Хэмжилзүйн Хэлтсийн улсын шалгагч нар Дархан хотын хүнсний ногоо худалдаалдаг тариаланчдын жин хэмжүүрт үнэ төлбөргүйгээр улсын баталгаажуулалт хийх ажлыг зохион байгууллаа.

Тус баталгаажуулалтад хуучин хорооллын 20-р байрны хажууд хүнсний ногоо худалдаалдаг иргэд хамрагдав.

“ИХ ХОТЫН БАЯР-2016” БРЭНД, ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН ШАЛГАРУУЛАХ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

      Дархан хот байгуулагдсаны 55 жилийн ойн баярыг тохиолдуулан “Их хотын баяр-2016” үзэсгэлэн худалдаа, Аймгийн брэнд, шилдэг бүтээгдэхүүний шалгаруулалт 09-р сарын 23-25-ны өдрүүдэд Спортын төв ордонд зохион байгуулагдлаа. Стандарт, Хэмжилзүйн Хэлтэс нь Аймгийн Засаг даргын тамгын газар, Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран 17 дахь жилдээ зохион явуулж байгаа энэхүү үзэсгэлэн худалдаанд Улаанбаатар, Хэнтий, Эрдэнэт, Архангай зэрэг аймгуудийн 50 орчим бизнес эрхлэгчид оролцож бараа бүтээгдэхүүний өргөн сонголттойгоор Дарханчуудад сугалаатай, хямдралтай үнээр борлуулдагаараа ач холбогдолтой.

Дэлгэрэнгүй...

"Дархан хотын баяр-2015" шилдэг, брэнд бүтээгдэхүүний танилцуулга

"Дархан брэнд, шилдэг бүтээгдэхүүн-2016" үзэсгэлэн худалдаа 2016.09.23-25-ны өдрүүдэд Спортын төв ордонд болох тул та бүхэн хүрэлцэн ирж, үйлчлүүлээрэй. Энэхүү үзэсгэлэн худалдааг жил бүр уламжлал болгон зохион явуулдаг ба 2015 оны брэнд шилдгээр шалгарсанААН, байгууллагын бүтээгдэхүүнийг дахин танилцуулж байна.

ДАРХАН ХОТЫН БАЯР-2015 ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНЫ АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭР ШАЛГАРСАН "ШҮТЭН УУЛ" ХХК-НИЙ "НАНО" МАТЕРИАЛААР ХИЙСЭН АЖЛЫН ХУВЦАС

Дэлгэрэнгүй...

“НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” АРГА ХЭМЖЭЭД ОРОЛЦЛОО

Дархан-уул аймгийн ЗДТГазраас төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны 97 дугаар зарлиг, Засгийн газрын 2007 оны 190 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх, Дархан хотын 55 жилийн ойг угтан 2016 оны 09 дүгээр сарын 14-16-ны өдрүүдэд Шарын гол, Орхон, Хонгор суманд 2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Дархан суманд зохион байгуулсан “НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР” арга хэмжээнд Стандарт, Хэмжилзүйн Хэлтэс нь төрийн үйлчилгээг иргэдэд нээлттэй, түргэн шуурхай хүргэж, байгууллагын үйл ажиллагааг сурталчилж, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, иргэн, аж ахуйн нэгжийн хүсэлтийг газар дээр нь шийдвэрлэн ажиллалаа.

Хуудас 24 -с 8

Тоолуур=

278968
Өнөөдөр
Өчигдөр
Энэ 7 хоногт
Өнгөрсөн 7 хоногт
Энэ сард
Өнгөрсөн сард
Нийт хандалт
138
282
1133
272963
7588
9203
278968

Таны IP: 10.2.121.20
Серверийн цаг: 2020-02-28 08:50:58

Хэрэглэгчийн үнэлгээ

Манай байгууллагын үйл ажиллагааны талаарх таны санал

Please register to vote.

Цаг агаар

 

Видео

   
 

Холбоос

1

2

2

4

5

6

Go to top