Menu

ЭРХЭМ ЗОРИЛГО

Стандартчилал, хэмжилзүйн үйлчилгээ үзүүлэх чадвараараа салбартаа тэргүүлж, аймгийнхаа хөгжил дэвшилд дэмжлэг үзүүлэгч байгууллага байна.

Мэдээ мэдээлэл

“ДАРХАН ДЦС” ТӨХК-ИЙН ЧАНАРЫН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООНД МАГАДЛАХ АУДИТАД ХАМТРАН ОРОЛЦЛОО

 

СХЗГ-ын Баталгаажуулалтын газрын даргын удирдамжийн дагуу “Дархан ДЦС” ТӨХК-ийн чанарын удирдлагын тогтолцоонд 2016 оны 03-р сарын 21-22-ны өдрүүдэд MNS ISO 9001:2010, ISO 19011:2011 стандарт, ЧУТ- 08/5615 тоот гэрээ, Удирдлагын тогтолцооны баталгаажуулалтын журмын дагуу Баталгаажуулалтын газрын мэргэжилтэн Д.Болормаа, СХЗХ-ийн чанарын менежер, шинжээч Б.Баярбаатар нар батлагдсан удирдамж, төлөвлөгөөний дагуу байгууллагын цех, тасаг, нэгжүүд баримт бичиг, бүртгэл хөтлөлүүдийг шалгаж, олон улсын стандартын шаардлагын дагуу магадлах аудитыг явууллаа.

  

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН 2011 ОНЫ 311 ДҮГЭЭР ТОГТООЛЫН ДАГУУ УЛСЫН ШАЛГАГЧ НАРЫН ҮНЭТ ЦААСНЫ АШИГЛАЛТААР ДОТООД ХЯНАЛТ ЯВУУЛЖ БАЙНА

                Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолын хүрээнд Стандартчилал Хэмжилзүйн Хэлтсийн санхүүгийн үйл ажиллагаанд дотоод аудит хийх ажлын удирдамжийн дагуу улсын шалгагч, баталгаажуулалтын шинжээч нарын нэгдүгээр улирлын үнэт цаасны зарцуулалт, ашиглалтын талаар гүйцэтгэлийн аудит хийж байна.

 

3-р сарын 25-26-нд шилжих шөнө зуны цагийн хуваарьт шилжинэ

Монгол улсын засгийн газрын 82 дугаар тогтоолын дагуу жил бүрийн 3 дугаар сарын сүүлчийн долоо хоногийн Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнийн 02 цагаас эхлэн 9 дүгээр сарын сүүлчийн долоо хоногийн Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнийн 00 цаг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулан ажил, үйлчилгээ эхлэх цагийн хуваарийг хэвээр мөрдөж байхаар тогтоосон.
Энэ жилийн хувьд 03-р сарын 25-26 шилжих шөнийн 02:00 цагаас эхлэн 1 цагийг нэмэгдүүлэн 09-р сарын 30-31 шилжих шөнийн 00:00 цагт дуусгавар болно.

Одоогоор дэлхийд ойролцоогоор 80 гаруй улс орнууд зуны цагийн хуваарийг ашиглаж байгаа ба зарим улсад нутаг дэвсгэрийнхээ хэмжээнээс хамаарч зарим мужуудад хэрэглэдэггүй.

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

              Дархан-Уул аймгийн Стандартчилал, Хэмжилзүйн Хэлтсийн чанарын менежер, шинжээч Б.Баярбаатар, хэмжилзүйн нэгдсэн лабораторийн ахлах мэргэжилтэн, улсын шалгагч Н.Түмэнцэцэг нар “Хараа-Ерөө голын сав газар”-ын захиргааны ажилтнуудад “Ундны ус. Эрүүл ахуйн  ерөнхий шаардлага, Усны ашиглалт, хэрэглээг тоолууржуулах журам, усны тоолуурын тухай” сэдэвт сургалт зохион байгууллаа.

Тус сургалтаар ундны усны эрүүл ахуйн MNS 0900:2005 стандартын ерөнхий ойлголт, халуун хүйтэн усны тоолуурын суурилуулалт, түүний ашиглалт, баталгаажуулалтын  талаар мэдээлэл өглөө.

Сургалтанд 20 гаруй ажилтан хамрагдаж, усны тоолуурын суурилуулалтын талаар харилцан ярилцсан үр дүнтэй сургалт болж өнгөрлөө.

 

Хуудас 24 -с 12

Тоолуур=

306461
Өнөөдөр
Өчигдөр
Энэ 7 хоногт
Өнгөрсөн 7 хоногт
Энэ сард
Өнгөрсөн сард
Нийт хандалт
278
259
537
300865
1608
25327
306461

Таны IP: 10.2.121.20
Серверийн цаг: 2020-04-06 18:24:15

Хэрэглэгчийн үнэлгээ

Манай байгууллагын үйл ажиллагааны талаарх таны санал

Please register to vote.

Цаг агаар

 

Видео

   
 

Холбоос

1

2

2

4

5

6

Go to top