Menu

ЭРХЭМ ЗОРИЛГО

Стандартчилал, хэмжилзүйн үйлчилгээ үзүүлэх чадвараараа салбартаа тэргүүлж, аймгийнхаа хөгжил дэвшилд дэмжлэг үзүүлэгч байгууллага байна.

Мэдээ мэдээлэл

3-р сарын 25-26-нд шилжих шөнө зуны цагийн хуваарьт шилжинэ

Монгол улсын засгийн газрын 82 дугаар тогтоолын дагуу жил бүрийн 3 дугаар сарын сүүлчийн долоо хоногийн Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнийн 02 цагаас эхлэн 9 дүгээр сарын сүүлчийн долоо хоногийн Баасан гарагаас Бямба гарагт шилжих шөнийн 00 цаг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулан ажил, үйлчилгээ эхлэх цагийн хуваарийг хэвээр мөрдөж байхаар тогтоосон.
Энэ жилийн хувьд 03-р сарын 25-26 шилжих шөнийн 02:00 цагаас эхлэн 1 цагийг нэмэгдүүлэн 09-р сарын 30-31 шилжих шөнийн 00:00 цагт дуусгавар болно.

Одоогоор дэлхийд ойролцоогоор 80 гаруй улс орнууд зуны цагийн хуваарийг ашиглаж байгаа ба зарим улсад нутаг дэвсгэрийнхээ хэмжээнээс хамаарч зарим мужуудад хэрэглэдэггүй.

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

              Дархан-Уул аймгийн Стандартчилал, Хэмжилзүйн Хэлтсийн чанарын менежер, шинжээч Б.Баярбаатар, хэмжилзүйн нэгдсэн лабораторийн ахлах мэргэжилтэн, улсын шалгагч Н.Түмэнцэцэг нар “Хараа-Ерөө голын сав газар”-ын захиргааны ажилтнуудад “Ундны ус. Эрүүл ахуйн  ерөнхий шаардлага, Усны ашиглалт, хэрэглээг тоолууржуулах журам, усны тоолуурын тухай” сэдэвт сургалт зохион байгууллаа.

Тус сургалтаар ундны усны эрүүл ахуйн MNS 0900:2005 стандартын ерөнхий ойлголт, халуун хүйтэн усны тоолуурын суурилуулалт, түүний ашиглалт, баталгаажуулалтын  талаар мэдээлэл өглөө.

Сургалтанд 20 гаруй ажилтан хамрагдаж, усны тоолуурын суурилуулалтын талаар харилцан ярилцсан үр дүнтэй сургалт болж өнгөрлөө.

 

ДАРХАН-УУЛ АЙМАГ СТАНДАРТЧИЛАЛ ХЭМЖИЛЗҮЙН ХЭЛТСИЙН ДЭРГЭДЭХ БАТАЛГААЖУУЛАЛТЫН ОРОН ТООНЫ БУС ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Дархан-Уул аймгийн Стандартчилал Хэмжилзүйн Хэлтсийн дэргэдэх баталгаажуулалтын орон тооны бус зөвлөлийн хурлыг 02-р сарын 25-нд зохион байгууллаа.

 Баталгаажуулалтын шинжээч нар 02-р сард  19 ААН, иргэний 1 бүтээгдэхүүн, 18 үйлчилгээнд тохирлын үнэлгээ явуулж, шаардлага хангаагүй 2 ААН-д үүрэг даалгавар өгөн, дахин үнэлгээ хийхээр болж, стандартын “шаардлагын хэмжээнд” гэж үнэлэгдсэн 17 ААН-ийг хурлаар хэлэлцүүлж, 17 үйлчилгээний газарт тохирлын гэрчилгээг олгохоор шийдвэрлэлээ.  

 

 

Дархан-уул аймгийн Стандартчилал Хэмжилзүйн Хэлтэс нь “МӨНГӨН ӨВӨЛ-САЛХИНЫ АМТ” цасны баяр, өдөрлөгийг зохион явууллаа

2015.02.20

            Монгол Улсын Засгийн газрын 2009 оны 5-р тогтоол, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд байгууллагынхаа ажилтнуундын дунд “МӨНГӨН ӨВӨЛ-САЛХИНЫ АМТ” цасны баяр, өдөрлөгийг мөсөн дээрх олс таталт, хөгжилтэй бөмбөг, сумо гэсэн гурван төрөлтөөр зохион байгуулж, ажиллагсдын ажиллах эрч хүч, урам зоригийг сэргээлээ. 

 

Хуудас 24 -с 13

Тоолуур=

276388
Өнөөдөр
Өчигдөр
Энэ 7 хоногт
Өнгөрсөн 7 хоногт
Энэ сард
Өнгөрсөн сард
Нийт хандалт
155
471
936
270970
5008
9203
276388

Таны IP: 10.2.121.20
Серверийн цаг: 2020-02-18 08:59:20

Хэрэглэгчийн үнэлгээ

Манай байгууллагын үйл ажиллагааны талаарх таны санал

Please register to vote.

Цаг агаар

 

Видео

   
 

Холбоос

1

2

2

4

5

6

Go to top